Дутуу нойртой, бие тавгүй эсвэл ажилдаа хоцорч байж болох ч чи ердөө л гурван минутад үсээ маш гоё засаж болно.
ХӨНГӨН ДОЛГИО
1. Үсэндээ үсийг хөвсийлгөгч бэлдмэл түрхээд, дээш нь шуугаад хавчаараар тогтоогоорой.
2. Дараа нь дунд зэргийн хэмжээтэй бөөрөнхий самыг авч дугуй хэлбэрээр хөдөлгөх зуур сэнсээр үлээлгээрэй. Ингэснээр үсэнд хөнгөн долгио үүснэ.
3. Үсний хэв маяг үүсгэж дуусах үед сэнсийг хүйтэн дээр тавиарай. Ингэснээр үсний холтоснууд хаагдах тул үсний үзүүрийг салаалахаас сэргийлэх боломжтой. Дараа нь үсээ хуруунуудараа бага зэрэг хөвсийлгөж хүссэн хэлбэртээ оруулаарай.
УГ БОСГОХ БА ХӨВСИЙЛГӨХ
1. Үсээ орой дээрээ овоолоорой
2. Самаар хэсэг үсийг овоолсон хэсгээс татаж гаргаарай.
Үсээ болгоомжтой хөвсийлгөөд самны нөгөө талаар гадаргууг нь толийлгоорой.
БҮГД ХАМТДАА
1. Үсний боолтын тусламжтай үсээ дээрээ боогоорой.
2. Боосон үсээ хөвсийлгөхийн тулд тусгай сам ашиглаарай.
3. Нүдээ аниад хэв маягийг тогтооч шүршигч цацаарай. Тэрээр хөвсгөр байдлыг нь маш удаан хадгална.
Үсийг хөвсийлгөхөд хялбархан ч гол нь зөв аксессуарууд хэрэглэх шаардлагатай. Бичиж аваарай: дунд зэргийн хэмжээтэй бөөрөнхий сам, том шүдтэй сам, үсийг хөвсийлгөгч сам.