Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрээр 1995 оны 4 сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээж, өнөө орой сонсогч фэнүүдийнхээ хамт төрсөн өдрөө хамт тэмдэглэхээр болжээ.
Олон жил сонсогч түмнээ гайхалтай дуугаараа баясгаж дуучин бүсгүйдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье.