С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ийн дэргэд Аялал жуулчлалын салбарын сургалтын төв байгуулах хүний нөөцийг чадваржуулах сургалтын төв байгуулах багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ төслийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах,  аяллын бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг хангах, салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус сургалтын төвийг байгуулах юм.

Төслийг БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх аж.  Тиймээс  НИТХ-ын дарга С.Амарсайхан  уг асуудлыг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжих боломжтой төдийгүй бидний өмнө тулгамдсан чухал асуудлуудын нэг юм.

Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын  салбарын хөгжлийг эрчимжүүлж, салбарын мэргэжилтэй, мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, улмаар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжих нөхцөл бүрдэхэд түлхэц болно гэлээ.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …