Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн 30 сая төгрөгөөс дээш үнэтэй анхны орон сууц болон оюутны сургалтын төлбөрөөс албан татварын хөнгөлөлт эдэлдэг.
Энэ жил 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн татварын буцаан олголт авахаар хүсэлт гаргажээ. Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлсэн байна. Төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгажээ. Ингэснээр татварын татварын буцаан олголтын мөнгө ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орох аж.
Харин зарим иргэний материалыг дахин хянаж, шалгахаар нийслэлийн татварын газарт хүргүүлжээ. Тэдгээр иргэдийн материал шалгагдаж дуусаад, ямар нэгэн зөрчилгүй бол эцсийн дүнгээрээ тавдугаар сарын 15 гэхэд дансанд нь мөнгө нь орох аж.
Буцаан олголттой холбоотой лавлах тодруулах зүйлийг иргэд нийслэлийн Татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс тодруулах боломжтой ажээ.