Торонто хотод гарсан халдлагад Монгол иргэд өртөөгүй гэв

Канад улсын Торонто хотод  энэ сарын  23-ны өдрийн 13.30 цагийн орчим микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилжээ. Торонто хотод манай улсын 5,000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад Монгол иргэд өртөөгүй гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад …