Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ


Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

СҮХБААТАР ДҮҮРЭГ
11:00-16:00 цагт: 8-р хороо 11-р хорооллын 1, 2, 3, 25, 32, 34, 36/1-р байрууд, 2-р сургууль, Чингэс хаан дээд сургууль, Сувилахуйн сургууль, Үйлдвэр дизайны сургууль болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт: 7-р хороо 11-р хорооллын 7, 8, 9, 10-р байр, дүүргийн ЗДТГ, Урчуудын эвлэл, Одкон холдинг, Сэлбэ плаза, 135-р цэцэрлэг, ИЗИС-ийн оюутны 2-р байр, Хөгжим бүжгийн коллеж, МУИС-ийн Экологийн сургалтын төв болон эдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
10:30-17:30 цагт: 18-р хороо Гүнтийн зуслан,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ
10:30-18:00 цагт: 11-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, УСУГ-ын худгууд,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт: 5, 6-р хороо Халамжийн төв, Хангай зах, Ханын материалын орон сууц, Баянголын гудамжболон эдгээрийн ойр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …