Г.Бясман: Нэр бүхий сэтгүүлчийн нууцад халдсан гэх асуудлаар цагдаагийн албан тушаалтнуудыг яллагдагчаар татах санал ирсэн

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчийг тагнасан гэх асуудлаар мэдээлэл хийлээ.

НПГ-ын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн АТГ-т очиж байцаалт өгсөн асуудлаар мэдээлэл өгөв.

“Ж.Батзандан гишүүн өөрийнхөө гаргасан гомдлыг шалгахгүй нуун дарагдуулж байгаа талаар ярьсан. Ж.Батзандан гишүүнээс өөртэйгөө холбогдуулж, өөрийнх нь гаргасан гомдлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тухайн үед нь шалгаад прокуророос уг асуудлыг шийдвэрлээд хариу мэдэгдэх хуудсыг гаргасан. Энэ шийдвэрээ тухайн үед Ж.Батзандан гишүүнд мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй, тухайн үед гадаадад томилолтоор явчихсан байсан.Тиймээс Засгийн газрын албан бичиг хүлээж авдаг ажилтанд 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Ж.Батзандан гишүүний гарт нь” гэж хаяглаж хүргүүлсэн. Тэгэхээр гишүүн уг асуудлаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөөд байна гэж бид харж байна” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …