Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана

Нэр бүхий сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан тухай асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр”Олон нийтийн сүлжээ болон зарим нэг мэдээллийн хэрэгслээр сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл өчигдрөөс явж байна. Бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байлаа. Үүнтэй холбоотой прокурорын байгууллага, хууль зүйн сайд Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

ТВ9 телевизийн сэтгүүлч н.Хүслэнбаатар болон түүний найз нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, гэр бүлийнхэн гээд 30 гаруй хүнийг тагнаж чагнасан гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар ТВ9 телевизийн ТУЗ-ийн дарга Т.Баасансүрэн гуайтай холбогдоход “Манайд Хүслэнбаатар нэртэй сэтгүүлч байхгүй” гэсэн. Мөн нэр дурдагдсан ТВ9 телевизийн сэтгүүлчидтэй холбогдоход энэ талаар мэдээлэл бидэнд алга гэсэн юм.

МСНЭ-ээс нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Хэрвээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэг дарамт шахалт үзүүлсэн, тагнаж чагнасан асуудал байх юм бол үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана. Мөн энэ асуудлыг маш сайн тодруулж, судлахгүйгээр дэлгэрэнгүй ярих боломжгүй.

Маргааш ТВ9 телевизийн хамт олонтой МСНЭ-ийн тодорхой төлөөлөл албан ёсны уулзалт хийнэ.

Мөн МСНЭ-ээс хууль зүйн яам, прокурорын байгууллага, цагдаагийн ерөнхий газарт албан ёсны лавлагаа хүссэн албан бичиг явуулсан. Ул суурьтай судалсны үндсэн дээр эргэж та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэв.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …