Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах ЭМЭЭГИЙН ХӨШӨӨГ  иргэд  засварлажээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шилдэг 30 бүтээлүүд байрлаж байгаа билээ.

Тэгвэл эдгээр 30 бүтээлийн нэг болох ЭМЭЭГИЙН ХӨШӨӨ хүүхдүүд гэлтгүй томчуудын ч хайрыг татдаг, хамгийн алдартай баримал юм.

Эмээгийн хөшөөний хажууд очсон хүмүүс “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрхээ бариад сууж байдагсан” гэж ярьцгаадаг.

Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн жил байршиж буй эмээгийн хөшөөний будаг нь халтарч муудсан тул О.Туяацэцэгийн төслийн баг хамт олон хөшөөг будаж засан, өнгийг нь сэргээжээ. О.Туяацэцэг дотоод засал чимэглэлийн “Интерьер Туяа” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгчөөр ажилладаг байна.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …