Солонгосын ихэнх одууд чихэрлэг төмсийг өдөр тутмын хоолны дэглэмдээ байнга хэрэглэдэг гэнэ. Чихэрлэг төмс нь орчин үед хоолны дэглэмийн сонгодог бүрэлдэхүүн болоод байгаа билээ. Энэ нь энгийн төмснөөс илүү шим тэжээл амин дэмээр баялаг ногоо юм. Чихэрлэг төмс нь ихээхэн чихэр агуулсан уурагт бодис юм. Энэхүү ногоо нь артерийн судасны ханыг уян хатан болгож , артерийн судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн арьсан доорх өөхийг хайлуулан таргалалтаас хамгаална. Үүнээс гадна витамин болон луувангийн эд ихээр агуулдаг тул “Урт наслуулдаг хүнс” гэж хятадууд үздэг байна.