“Номоо солилцъё” өдөрлөг Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болно


Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг энэ сарын 4, 5-нд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох гэж байна.

Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Эрхэм уншигч та бүхнийг 2018 оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцож уншихыг уриалж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …