Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна


Цаг агаар, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөх хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, шороогоор шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ, бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, баруун аймгуудын ихэнх нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс болон Дорнод-Монголын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …