Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо өчигдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ.
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагджээ.
Цэрэг татлагын бэлтгэл ажлууд:
Цэрэг татлагын ажлыг энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахдаа хууль, дүрэм, журмын хүрээнд тэгш, шударгаар, цаг, хугацааг тооцож, сахилга зохион байгуулалтын өндөр түвшинд явуулах
МУ-ын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоол “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар”-ыг баримтлан эрүүл мэндийн үзлэгийн сайтар зохион байгуулж цэрэгт татагдагчдын эрүүл мэндэд анхаарах, Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд-Цахим бүртгэл” төслийг хэрэгжүүлж мэдээллийн санг баяжуулж үүрэг хороодтой уялдуулж ажиллах
Цэрэг татлагын товчооны томилгоот бүрэлдэхүүн 2018 онд техникийн үзлэгт орсон, дүүргийн замын цагдаагийн тасгаас зөвшөөрөл авсан автомашинуудыг сонгон авч батлагдсан маршрутын дагуу цэрэг хүргэх, тээвэрлэх
Цэргийн албанд татагдаж байгаа иргэдийг улсын баталгаатай бүртгэл бүхий даатгалд хамруулах ар гэрийнхэн болон нийслэлийн иргэдэд цэрэг татлагын үед төрийн нэг цэгийн үйлчилгээг цэрэг татлагын байрын орчимд зохион байгуулах
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах ажлын хэрэгжилтэнд анхаарах
Цэргийн жинхэнэ албаны талаар иргэдээс ирж байгаа өргөдөл, санал , хүсэлт, гомдлыг бүртгэн хүлээн авч шийдвэрлэхэд анхааран ажиллах
Цэрэг татлагаар баримт бичгийн бүрдүүлэлт, зурагжуулалт, нөхөн бичилт, шилжүүлгийг бүрэн хийх бэлтгэлийг хангах
Ерөнхий зориулалтын цэргийн дамжинд хурандаа Ц.Анхбаяр, Хилийн цэргийн дамжинд хошууч Б.Чимэд нар ажиллана.
Нийслэлийн Цэрэг татлагын товчооноос томилогдсон албан тушаалтнууд дүүргүүдийн цэрэг татлагын байруудыг энэ сарын 3-ны өдрийн 15.00 цагт өөрсдийн биеээр үзэж хүлээж авах болно.
Цэрэг татлагын үеэр өгдөг мэдээг өдөр бүр Нийслэлийн цэрэг татлагын товчоонд 20:00 цагт 322401 утсаар өгнө.