Хүүхдийг эмх цэгцтэй зан үйлд сургах аргууд

Хүүхэд 3-4 насандаа эмх цэгцтэй байдалд сурвал тэр нь насан туршид хэвшил болдог. Цэцэрлэгтээ хүүхдүүд унтах болохоороо сандал дээрээ хувцсаа нямбай гэгч нь эвхээд тавьсан байдаг. Тэгвэл гэрийн нөхцөлд ч бас хүүхдийнхээ энэ байдлыг дэмжих нь хүүхдэд сууж буй сайн дадал чадварыг хэвшүүлэх үндсэн нөхцөл болно.

Цэцэрлэгт явдаггүй бол ийм дадлыг бий болгоход таны оролцоо чухал. Аль болох сонирхолтой аргыг хэрэглэн байнга хийлгээд, өөрөө санаачилгаараа хийсэн тохиолдолд магтан сайшааж урамшуулах нь хүүхдэд өгч буй сайн дэмжлэг юм.

Хүүхдийг эмх цэгцтэй зан үйлд сургахад дараах аргаас хэрэглэж болно.

ХАМТАРЧ ХИЙХ

Хэрэв эцэг эх эмхэлж цэгцлэх ажлыг өөрсдөө эхлээд хийж байвал хүүхэд дагаж хийх нь ажиглагддаг. Ийм учраас хүүхдийг бага байхаас нь юм хурааж янзлахад бага ч болов оролцуулж байвал тустай. Жишээлбэл, хооллосны дараа аяга, таваг хураах, угаах, тоглоом хэрэгсэл, ороо хураах гэх мэт.

ЮУ ХИЙХИЙГ НЬ ТОГТООХ

Хүүхдүүдийн нэг нь хувцас, нөгөө нь ном, тоглоомоо эмхэлж янзлах гэх мэтээр ажил үүргээ тодорхой хугацааны дараа сольж гүйцэтгэнэ. Гэр, өрөөгөө эмхэлж цэгцлэх, цэвэрлэх ажлыг хамтаараа, эсвэл ээлжлэн хийж болно.

ЦАГ ХУГАЦАА ОЛГОХ

Хүүхэд тоглож байхад нь тоглоомоо даруй дуусгаж юмаа эмхэлж цэгцлэхийг шаардах хэрэггүй. Тэдэнд цаг хугацаа олговол зүгээр. Хүүхдийн нас бага байх тусам тоглоомоо хураахад тэртэй тэргүй их цаг хугацаа зарцуулна шүү дээ.

Эх сурвалж: Аав, ээжийн ном, 2017 он

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …