“ЦЭЦГИЙН БАЯР 2018” цэцэг солилцох өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш болно 

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, JCI Их хүрээ салбар байгууллага хамтран “Нэг цэцэг нэг дэлхий” төслийг  хамтран хэрэгжүүлж байгаа билээ.  Төслийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй дүүргийн 14 сургуульд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Цэцгийн баяр” өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг энэ сарын 4-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд 1000 хүүхэд өөрсдийн гараар тарьж ургуулсан цэцгээ сонгогдсон сургуулиудын сурагчдад гардуулах, JCI Монгол байгууллагуудын салбаруудын төслийн танилцуулга, урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …