Н.Цэрэнбат: Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой асуудлыг хэлэлцээгүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувуу хууль бусаар хил гаргасан тухай асуудлыг дэлгэж, БОАЖын сайдыг “Н.Цэрэнбат сайд аа, ажлаа хий. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр  Төрийн ордонд БОАЖын сайд Н.Цэрэнбат энэ асуудалд тайлбар хийлээ.

Тэрбээр “Миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсоноос хойш БОАЖын яамнаас шонхор шувуутай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанаар огт хэлэлцээгүйг албан ёсоор мэдэгдэж байна. 2013 онд Н.Алтанхуяг ерөнхий сайдын тогтоолоор идлэг шонхрыг арилжааны шугамаар экспортлохыг хориглосон тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …