УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи их төлөв зүүн өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 мерт хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.
Эх сурвалж: http://www.tsag-agaar.mn/