Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар  болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар  13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …