“Оюу Толгой”-н 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичгийг хүргүүллээ

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн ТББ тэргүүтэй 35 гаруй иргэний нийгмийн байгууллагууд Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрест өнөөдөр “Оюу Толгой” 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичиг хүргүүллээ.

Шаардах бичигт:

“Монгол Улс хувь нийлүүлэгчдийн гэрээний зохицуулалтаар өдөрт 3 сая доллар буюу таван шинэ цэцэрлэг барих хэмжээний мөнгийг өрөнд өгч байна.

Ер нь “Оюу толгой”-н төслийн зээл нь өөрөө улирал тутам хүүгээс хүү бодох буюу нийлмэл хүүгийн аргаар хүүлэхээр зохицуулагдсан нь хууль бус авилгын шинж чанартай “Баялгийн эзэн болох Монгол”-ын ард түмнээс нууж хийсэн гэрээ юм.

Өнөөг хүртэл ашиглаж буй ил уурхай нь Монгол Улс, Монголын ард түмэнд ямар ч үр өгөөжгүй байгаа тул цаашид далд уурхайг ашиглах гэрээ хэлэлцээр хийхгүй байхыг анхааруулж, 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын даргын захирамжаар томилсон “Оюу толгойн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, гэрээг дүгнэх”-ажлын хэсэгт танай талаас нөлөөлж буй хууль бус үйлдлээ нэн яаралтай таслан зогсоож Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж байна.

Иймд энэхүү гэрээг цуцлах эсхүл өөрчлөлт хийж 51 хувийг Монгол Улсын ард иргэд эзэмших заалтыг тусгаж, гэрээг шинэчлэн бусад холбогдох заалтуудыг ил тод болгож дэлгэн тавихыг шаардаж байна.

Та бүхэн 60 тэрбумын гэх тодотголтой 2016 онд хууль зөрчин байж байгуулагдсан ард түмний саналыг мөнгөөр худалдан асан эрх зүйн чадамжгүй нийт сонгогч ард түмний итгэлийг алдсан МАНАН бүлэглэлийн УИХ-тай зөвшилцөж энэхүү “Оюу толгой”-г ашиглах гэрээ хэлцлийг дүгнүүлэх асуудал нь тухайн намуудын шийдвэр болох тул хүчин төгөлдөр бус гэж нийт ард иргэд Монгол түмэн үзнэ гэдгийг үүгээр илэрхийлж байна.

Төрийн бус байгууллагууд, Мэргэжлийн холбоод, Иргэний нийгмийн төлөөлөл, иргэдийн нэгдэл” гэжээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …