Шүүх өглөө гаргасан шийдвэрээ цуцаллаа

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг,  нарыг өнөөдөр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих захирамж гаргасан юм. Гэвч прокуророос тус шүүхийн Ерөнхий шүүгчид батлан даалтад гаргахгүй байх асуудлаар гомдол гаргасан байна.

Хуулийн дагуу прокурорын гомдлыг хянан хэлэлцэж үзээд өглөөний шийдвэрээ цуцалж С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн нэг сар  хорих шийдвэр гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас”Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч :

Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад:

С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг 1 сараар сунгасан болно. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй болно” гэж мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …