ВВС: Монголчуудыг дээрэлхэдэг “Оюутолгой”

_67787902_67787901 ВВС агентлагийн шинжээч Маякл Робинсон манай оронд яг одоо хурцаар яригдаж буй “Оюу толгой” компанийн татвараас бултсан асуудал болон манай улсаас авах гэж буй хариу арга хэмжээний талаар бичжээ.

Хөгжиж буй улс орнууд олон улсын компаниудаас татвар авах дайнаа эхлүүлээд байна.

Тухайлбал, Замби болон Монгол улсууд газар нутагт нь уул уурхайн олборлолт эрхлэж буй олон улсын харьяалалтай компаниудаас татвараа авахаар эрчимтэй ажиллаж эхэллээ.

Учир нь дээрхи хоёр улсад үйл ажиллагаагаа явуулж буй компаниуд тухайн улсын татварын хөнгөлөлт үзүүлдэг улс орны харьяалалтай болж, жил бүр олон сая доллар төлөлгүйгээр, хэдэн зуун саяыг халааслаж байгаа юм. Тиймээс дээрхи улсууд олон улстай байгуулсан татварын гэрээ хэлцлээ цуцлан, улсынхаа төсөвт мөнгө хуримтлуулахаар шийджээ.

Тодруулбал, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй ”Оюу толгой” компани Нидерланд улстай огт хамаагүй боловч татвар төлөхгүйн тулд Нидерландын харьяа гэж бүртгүүлэн Монгол улсад төлөх татвараас хөнгөлөгдөж байжээ. Тиймээс Нидерланд улстай хийсэн татварын гэрээгээ Монгол улс цуцалснаар татвараа авах боломжтой болно.

Энэ тухай МУ-ын УИХ-ын дарга З.Энхболд ВВС-д ярилцлага өгөхдөө “Монгол улс олон улстай байгуулсан уул уурхайн компаниудын татварын хөнгөлөлтийн тухай гэрээгээ цуцлах болно. Тэд манай улсад бизнес эрхэлж л байгаа бол Монголын хууль дүрмийн дагуу татвараа төлөх ёстой” гэжээ.

Гэвч нөгөө тал зүгээр л татвараа төлөөд эхлэхгүй нь ойлгомжтой юм. Юу болохыг харж л байя!

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …