Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, ард иргэдэд анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …