С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн  хорих   эсэхийг өнөөдөр  шийднэ

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо 15:00 цагт болохоор зарлагдсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан тус бүр 15 хоног цагдан хорих шийдвэрийг /2018.05.01/-ны өдөр гаргасан. Тэднийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …