Клиникийн I амаржих Ардын эмч Б.Жавын нэрэмжит боллоо

b-jav Клиникийн нэгдүгээр амаржих газрыг МУ-ын Хөдөлмөрийн баатар, Хүний гавьяат эмч, Ардын эмч Балдангийн Жавын нэрэмжит болгох тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гаригийн хуралдаанд танилцуулсан юм.

Энэхү асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд эрүүл мэндийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд олон жил зүтгэсэн Б.Жав эмчийг үеийн үед дурсах учиртай хэмээнүзэж НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарган “Клиникийн I амаржих газрыг Ардын эмч Б.Жавын нэрэмжит” болгов.

Эх сурвалж: эмч.мн

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …