Өчигдөр Дархан-Уул аймагт ачаа ачиж явсан найман галт тэрэг замаас гарч осолдсон хэрэг гарсан. Энэ хэргийн талаар ЦЕГ–ын ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.
Тэрбээр”5-р сарын17-ны өдөр 15:40минутанд Дархан-Уул аймгийн нэгдүгээр сэлгээний зам дээр ачаа ачиж явсан вагон баруун тийш унаж тээвэрлэж явсан үр тариа нь асгарсан дуудлага цагдаагийн газарт бүртгэгдсэн. Энэхүү дуудлагад төмөр замын цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хамгаалалтыг хийж ажиллалаа. Шалгалтын явцад хүний амь нас эрсэдсэн асуудал тогтоогдоогүй. Хэргийн ажиллагаа үргэлжлэн шалгагдаж байна” гэв.
“