Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ

Тавдугаар сарын 19-ны өдөр цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг автомашины жолооч эсэргүүцсэн тохиолдол  гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Нарны зам, Урбанекын уулзвар дээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “Prius-20” маркийн автомашины эмэгтэй жолооч явган хүний замаар автомашинтай явж зөрчил гаргасан. Тухайн өдөр “Улаанбаатар марафон 2018” олон гүйлтийн тэмцээн болж байсан бөгөөд зарим газруудыг түр хязгаарласан байсан юм.

Цагдаагийн албан хаагчийн  тавьсан шаардлагыг биелүүлээгүй  тул тухайн жолоочийг 250.000 төгрөг, явган хүний замаар автомашинтай явсан зөрчилд нь 20.000 төгрөгөөр тус  тус торгох  арга хэмжээг Цагдаагийн байгууллагаас авчээ.

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …