Гэртээ мансууруулах төрлийн ургамал тарьсан залуусыг баривчилжээ

Хар тамхины төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан хоёр иргэнийг Цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Тус хэргийг талаар ЦЕГын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр”Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар зөвхөн тавдугаар сард  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирэн тээвэрлэж, худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман хэрэг үйлдлүүдийг илрүүлэн, таслан  зогсоож ажиллажээ.
Үүний дунд олон нийтийн сүлжээгээр иргэдийн анхаарлыг татаад байсан хэрэг багтаж байна.Тодруулбал, хар тамхины ургамал болох мариуханыг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан  Б, Ч нарыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж гэрээс нь их хэмжээний мансууруулах төрлийн ургамал хураан авсан.

Иргэн 38 настай Ч нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон, хорих ялаар шийтгэгдэж байгаад энэ оны хоёрдугаар сард ялын хугацаагаа дуусган суллагдсан. Мөн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр 41 настай О,36 настай А, мөн 36 настай Т нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байхад нь дайчлан баривчилсан” гэв

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …