Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр баасан гаригт болно. Баярын үеэр Сүхбаатарын талбайд хүүхдүүд зориулсан баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагддаг. Үүнтэй холбогдуулан Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын нэгний өдрийн 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм байна.