“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр баяр ёслол тэмдэглэх, аялж зугаалах үед хоолны хордлого болох, ходоод гэдэсний хямрах, нарших, даралт ихсэх, цус харвах,усанд живэх, ойд төөрөх, уул хаднаас унах, бэртэж гэмтэх зэрэг амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл ихэсддэг. Иймд иргэд та бүхэнд эдгээр зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
НАРШИЛТААС СЭРГИЙЛНЭ ҮҮ
- Наршилтаас сэргийлж малгай, нимгэн хувцас өмсгөх, ус сайн өгөх
-
Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ
- Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх
- Гал түймрийн аюулаас сэргийлэх
- Автомашинаар зорчих бол зориулалтын нэмэлт суудал, бүс хэрэглэх
- Ногоон гэрэл, цагаан шугамаар зам хөндлөн гарах
- Унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар зэрэг аюултай тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах
- Голын усанд унаж живэхээс сэргийлэх
ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛНЭ ҮҮ
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх:
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
- Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
- Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
- Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
- Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх
- Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:
- Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
- Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх
- Усыг буцалгаж хэрэглэх
- Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах
- Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорхи нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд:
-
Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.