Баярын өдрөөр эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгажээ

“Эх үрсийн баяр”-ын өдөр 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр болон “Архигүй өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 150 ахлах байцаагч хяналт шалгалт явуулсан байна.

Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2,539,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1,616,500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ.
Шалгалт Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн есөн дүүрэгт явагдсан байна.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …