Нийслэлийн Цагдаагийн газрын алба хаагчид хүүхдийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 20 байгууллагын 500 гаруй алба хаагчид хэв журмын хамгаалалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ.
Зургаадугаар сарын 1-ний өдөр иргэд, байгууллагаас 1634 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаж, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд төөрсөн 60 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.