Олон Улсын  бялуу урлаачдын  тэмцээнд  Монгол бүсгүй  нэгдүгээр байр эзэлжээ

Бялуу урлалыг урлаг болгон хөгжүүлж, урлаачдын уран чадварыг сорьдог олон улсын уралдаанд монгол бүсгүй М.Наранчимэг тэргүүлжээ. Тэрбээр Англи улсад зохиогдсон олон улсын бялуу урлаачдын GATSBY сэдэвт уралдааны SWEET EASY төрөлд оролцож нэгдүгээр байр эзэлсэн байна. Уг тэмцээнд дэлхийн 62 орны амттан урлаачид оролцжээ.

“Sаran cake”-ээрээ овоглогдон хэдийнээ монголчуудын танил болсон М.Наранчимэг бүсгүй өмнө нь АНУ-д болсон ICES буюу “International cake exploration societe” гэх 40 дэх удаагийн уулзалт, шоунд эх орноо төлөөлөн оролцож гуравдугаар байрын шагнал хүртэж байсан билээ.

Түүний хийсэн зарим бялууны зургийг сонирхуулж байна

 

 

 

Санал болгох мэдээ

Үхань хотын Ян лөү усан боомтын чингэлэг тээврийн ачааны машин батарейгаар ажилладаг

Үхань хотын Ян лөү усан боомт нь усан зам, төмөр замын тээврийг хослуулсан Хөх мөрний …