НИТХ-ын дарга С.Амарсайхан Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бигийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нар 2018 оны 6 сарын 01-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус түр хамгаалах байрны дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг байрныхаа өнөөгийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны тухай мэдээллийг  НИТХ-ын даргад танилцууллаа. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс тус байгууллагад хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлийг шийдвэрлэн ажиллахаа илэрхийлж,  Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хамгаалалтад авагдсан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

Эх сурвалж: citycouncil.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …