Гарынхаа арьсыг гэрийн нөхцөлд хэрхэн цайруулах вэ?

Гэрийн нөхцөлд гарынхаа арьсыг цайруулж өнгөлөг харагдуулах  жорыг оруулж байна. Энэхүү жор, маскыг гэрийн нөхцөлд бэлдэж хэрэглэхэд хялбар бөгөөд ямар ч тос, гоо сайхны бүтээгдэхүүнээс дутахааргүй үр нөлөө нь шууд анзаарагдах болно. Мөн таны төсөв мөнгөнд ч хэмнэлттэй юм.
Орц:
– Хоёр хоолны жижиг халбагаар желатин хөөлгөгч
– Хоёр хоолны жижиг  халбагаар сүү
– Нэг хоолны  жижиг  халбагаар өргөст хэмх-ний шүүс
– Тал хоолны халбагаар хүнсний сод 
Хийх арга: Бүгдийг нь том саванд хийж сайтар миксэрдэж холиод дараагаар богино долгионы зууханд 10-20сек байлгаснаар бэлэн болох болно. Мөн хэрэглэхдээ арьсан дээрээ бийр эсвэл багсаар тарааж бүрхээд хатаасны дараа хуулан авна. Үүнийг та сард багадаа 3удаа хийх хэрэгтэй ба үүний дараа танд мэдэгдэхүйц өөрчлөлт харагдах болно. Ямар ч өвдөлт болон эрүүл мэндийн сөрөг зүйл байхгүй болно. 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …