Дэлхийн хамгийн залуу хатан Жэцун Пемагийн төрсөн өдөр өчигдөр тохиож 28 нас хүрлээ. Бутаны Вант Улсын хаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг нь Бутандаа дунд сургууль дүүргэж, Америкийн Филиппс, Кашинг, Витонг зэрэг дээд сургууль, Их Британийн Оксфордын их сургуульд номын дуу сонсжээ. Тэрээр эгэл жирийн бүсгvй Жецун Пематай гэрлэсэн билээ.
Хуримын ёслол 2011 онд Буддын эртний ёс жаягаар тус орны хамгийн ариун шvтээн газар болох цайз сvмд болсон. 1990 оны 6 сарын 4-нд төрсөн Жецун Пемаг өдгөө дэлхийн хамгийн залуу хатан гэдэг. Тэрээр Бутаны хаантай гэрлэхээсээ өмнө Лондоны Режент коллежед олон улсын харилцаа, сэтгэл судлал, урлагийн түүхээр суралцсан байна. Хаан хатан хоёрын өв залгамжлагч хунтайж Жигмэ Намгел Ванчук 2016 оны хоёрдугаар сард мэндэлсэн юм.