Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг маргааш хагалгаанд орно 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, өчигдөр /2018.06.04/ үдээс хойш сайд нарын II эмнэлэгт хүргэгджээ. Биеийн байдал нь хүндэрсэн учраас хорих 461-р ангийн эмч нарын зөвлөгөөнөөр орж, яаралтай мэс засалд оруулах шаардлагатай болсон учраас ийнхүү эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдлын талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр манай эмнэлэгт ирсэн. Мэс засал хийх оноштой байгаа. Өнөөдөр түүнийг үзлэгт хамруулан шинжилгээнүүд хийгдэж байна. Яаралтай хагалгаанд орох оноштой байгаа. Хувь хүний эрүүл мэндийн нууц байгаа. Тэр болгон улс орон даяар зарлах боломжгүй. Маргааш мэс засал хийгдэнэ” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …