Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид энэ сарын 1-нд хоолны хордлогод орж аймгийнхаа Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтжээ. Хордлогын шалтгааныг тодруулахаар хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнд шинжилгээ хийхэд “shingelii flexneri” нян илэрсэн байна. Бусад шаардлагатай хяналт, шинжилгээг хийж байгаа аж.
Зургадугаар сарын 1-нд 14:00 цагийн үед тус сургуулийн 10 хүүхэд хоолны хордлого гэсэн оноштойгоор хэвтсэн нь нэмэгдсэнээр 40 болжээ. Мөн насанд хүрсэн таван хүн хоолны хордлогод орсон байна. Одоогоор нийт 45 хүн эмчлүүлж байгаа бөгөөд хордлогод орсон хүүхдүүдийн 20 нь дотуур байранд, 17 нь гэртээ байдаг байжээ.
Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс хордлогод орсон иргэд, хүүхдэдшаардлагатай эмчилгээг хийж байгаагэнэ. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, суулгалт ихтэй 13 хүнээс том хүн нэг, бусад нь хүүхдүүд юм байна. Бусдынх нь биеийн байдал дунд зэрэг байгаа гэв.
Тавдугаар сарын 30, 31-нд дээрх сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид сургууль дээрээ үдийн хоолонд өндөгтэй кембаб, пирошки, тарвас, гуляш, будаа, гоймонтой шөл, төмсний хучмал, жимсний салат өгсөн юм байна. Хоол идсэний дараа хүүхдүүдийн гэдэс базалж, гүйлгэх, улмаар 38.5-40 хэм хүртэл өндөр халуурч, цустай гүйлгэх, зүрх дэлсэх зэрэг зовиур илрэн эмнэлэгт ханджээ.
Т.Цогт