Дипломат, албан паспорттой иргэд Швейцарьт визгүй зорчихоор боллоо

Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан нь энэ сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болно.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан, мөн Швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино.

Энэхүү хэлэлцээрээр энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцжээ.

 

Санал болгох мэдээ

“Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав

Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх …