Виагранаас болоод эрхтнээ тасдуулсан нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 66 настай нэгэн Колумб эр шинэ найз бүсгүйдээ мартагдахааргүй дурсамж үлдээхийг хүссэн байна. Ингээд хөгшин эр хэдэн капсул виагра ууж, шинэхэн амрагтаа хүссэн ёсоороо бэлэг барьж чаджээ.
Харамсалтай нь мөнөөх эр яг энэ явдлаас 3 хоногийн дараа гэнэтхэн бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар түүний биеийг үзээд хөгшин эрд “Эрхтнийг нь маш яаралтай тайрах хэрэгтэй” болсон тухай мэдэгджээ. Учир нь түүний эрхтэн хэт их ажилласны улмаас арьс нь гэмтэж халдвар авсан бөгөөд виаграны найрлага хөгшин эрийн биед тохиролгүй харшил өгч, эрхтэнд нь маш их хэмжээний идээ бугласан байсан аж. Тиймээс энэ хэвээр удвал идээ биеэр тархаж, амиа алдах эрсдэлтэй болсон тул эрхтнийг нь тайрах гарцаагүй шаардлага тулгарчээ.
Энэхүү мэдээг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэлээ.