МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандаж гомдол гаргалаа. Ингэхдээ ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж, асуудалд үнэн зөвөөр хандахад анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Гомдолдоо “Хуульзүй Дотоод Хэргийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь 8 удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага, Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Газрын шийдвэрүүдийг зөрчин нэг нам, нэг фракц, дотны найз, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг баяр наадмыг зохион байгуулах комисст оруулж, албан ёсны МҮБХ-ны төлөөллийг оруулахгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж, арга буюу танд хандаж байна” хэмээн дурджээ.
Ингээд уг гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.