“Өгөөмөр өдөр” хэмжээнд 10,000 гаруй хүн оролцжээ

“Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөг Бямба гарагт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд нийслэлийн 9 дүүрэгт боллоо.

Өдөрлөгт нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид болон нийслэлийн иргэд гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаа бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг авч ирэн хэрэгтэй хүмүүст нь хандивлаж, хямд үнээр худалдаалж, өөрт хэрэгтэй зүйлээр солилцож оролцлоо.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдал болох байсан эд зүйлсийг хог хаягдал болгохгүйгээр амьдралын мөчлөгийг уртасгаж, дахин ашиглуулах зорилготой өдөрлөг байсан юм.
Дүүргүүдийн урьдчилсан дүнгээр 9 дүүргийн өдөрлөгт 10 мянга гаруй хүн оролцсон байна. Уг өдөрлөг нь олон улсад тогтмол зохион байгуулагдаж хэвшсэн байдаг бөгөөд Нийслэлд төдийгүй Монгол Улсад өргөн хэмжээгээр анх удаа зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгийг иргэд таашааж хүлээж авсан бөгөөд өөрт хэрэгтэй зүйлээ маш хямд үнээр олж авлаа, үнэгүй авлаа, солилцлоо гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байсан бөгөөд дахин энэ өдөрлөгийг хэзээ зохион байгуулах, цаашид тогтмол зохион байгуулж байх хүсэлтийг дүүрэг бүрийн зохион байгуулагч нарт хандан хэлж байв.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …