Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ талаар ОБЕГ “Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/, /Ө-44094/00//, У-101039/00/// зургаадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.