Гар утсаа суйлуулсан болон цоожтой машинаасаа эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандана уу

“Халаас” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гар утас хууль бусаар худалдан авч борлуулдаг ченж гэх этгээдүүд болон халаасны хулгай хийсэн этгээдүүдээс хурааж авсан 200 гаруй гар утасны эзнийг олж тогтоох ажиллагаа явагдаж байна.

Иргэн та гар утсаа хулгайд алдсан бол Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирж уулзан, өөрийн алдсан утасны IMEI кодыг тааруулж утсаа олж авах боломжтой юм. Одоогоор 20 гаруй иргэн ирж утсаа таньж авсан байна.

Мөн НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын автомашинд түлхүүр тааруулан хулгай хийдэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Уг этгээд нь автомашинд түлхүүр тааруулан ороод гар утас, бэлэн мөнгө болон эд зүйлийг нь хулгайлчихаад, гарахдаа буцаагаад машиныг нь цоожилчихдог гэж мэдүүлжээ.

Цоожтой автомашинаасаа эд зүйлээ алдсан бол Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …