Авто машинд түлхүүр тааруулан хулгай хийдэг этгээдийг баривчилжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчид бусдын авто машинд түлхүүр тааруулан орж гар утас, бэлэн мөнгө, эд зүйлсийг хулгайлдаг этгээдийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад Хөвсгөл аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 19 настай Б нь нийтдээ 30 орчим удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Уг этгээд нь бусдын авто машинд түлхүүр тааруулан ороод доторх эд зүйлсийг нь хулгайлдаг бөгөөд буцаагаад түгжчихдэг байсан нь шалгалтын явцад илэрсэн байна. Иймд авто машинаасаа эд зүйлс алдсан иргэдийг НЦГ-ын Мөрдөн шалгах албанд хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …