2018 оны эхний 5 сард 16604 хүүхэд мэндэлжээ

2018 оны эхний 5 сард нийслэлд 16457 эх амаржиж, 16604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь 2 ихэр, 7 нь 3 ихэр бүртгэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2018 оны 5 дугаар сарын эцэст 8270 болж, өмнөх оны мөн үеэс 20 хүнээр (0.2%) буурчээ.

Нийт ажилгүйчүүдийн 4364 (52.8%) нь эмэгтэйчүүд байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …