Түргэний эмч цонхоор шидэгдэн нас баржээ

100_fdc9d33128b8e019ffe158878719c0ef94b5b9e2 Сүүлийн жилүүдэд нийслэл хотод маань  согтуугаар жолоо барьж явснаас аймшигт ослууд нилээдгүй гарах болсон.

Өнгөрсөн баасан гаригт гэхэд л Сонгино хайрхан дүүргийн 7 хорооны автобусны буудлын ойролцоо нэгэн аймшигт осол болжээ. Торуулбал,  дуудлага аваад айлруу явж байсан түргэний машины араас согтуугаар жолоо барьж явсан  залуус  мөргөж урд суусан хоёр залуу газар дээрээ нас баржээ.

Мөргөсөн машинд 20-25 насны таван залуу архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд хоёр нь ийнхүү өнгөрчээ.

Харин түргэний машины эмч цонхоороо шидэгдсэн маш хүнд гэмтэл авсан байсан бөгөөд эмнэлэгт очоод нас барсан байна. Одоогоор уг хэргийн СХД-ын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

О.Рана

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин …