Бөхийн өргөөний хаалгыг эвдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Монгол бөхийн өргөө”-нд халдаж, хаалгыг нь эвдэж сүйтгэсэн хэрэг  энэ сарын 22-ны өдөр гарсан билээ.

Энэхүү хууль бус үйлдлийг Налайх дүүргийн харьяат 33 настай Б гаргасан юм. Тэгвэл хуулийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт болон тус хуулийн 2-т “Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульчилсны дагуу хэрэг үүсгэжээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …