Сүхбаатар дүүрэгт тогонд цохиулж хүүхэд эндлээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд орших Эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг өчигдөр /2018.06.25/ гарлаа. Энэ хэргийг харьяаллын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү“2018 оны зургадугаар сарын 25-ны орой 20:12 цагт 102 тусгай дугаарын утсанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд тогонд цохиулсан байдалтай нас барсан хүүхэд байна гэсэн дуудлага ирсэн.Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс жижүүрийн бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийгдлээ. Талийгаач нь 9 настай А гэгч эрэгтэй хүүхэд байсан.Одоогоор хэргийг мөрдөн байцааж, үхлийн шалтгаан цахилгаан мөн үү гэх мэт шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …