ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн луйвар

4927_677ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү зээл чөлөөлөх нэрийдлээр иргэн Д.Батдэлгэрийн орон байрыг луйвардсан хэрэг өдийг хүртэл шийдэгдээгүй явна. Энэ хэргийг тодруулбал, хэдэн жилийн өмнө хохирогч Д.Батдэлгэр хувиараа бизнес эрхэлж  байсан аж.  Тэр үед түүний эрхэлдэг бизнес бүтэлгүйтэж, дүүгийнхээ нэгдүгээр хороололд байрлах хоёр  өрөө  байрыг мөн ээжийнхээ гуравдугаар хороолол дахь гурван өрөө байрыг тус тус барьцаалан нэгэн ББСБ-аас зээл авчээ.

Гэвч авсан зээлээсээ ашиг гаргаж чадаагүйн улмаас тус зээлээ төлөх арга хайж явжээ. Энэ үедээ ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүтэй танилцжээ. Тэгээд Д.Нямхүүгийн хувьд зээлээс нь чөлөөлөх тухай итгэл, найдвар төрүүлэхээр зүйл ярьсан бөгөөд 2006 оны 10 дугаар сард ээж Ч.Бор, төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ нарын байрыг чөлөөлж өгчээ.
Харин Д.Нямхүүгийн хувьд  “Мөнгөө өгөхөөрөө эргүүлээд авчих юм чинь, зөвхөн хэлбэр төдий гэрээ хийе” хэмээгээд орон сууц худалдах, худалдан авах гэрээнд Д.Батдэлгэрийг гарын үсэг зуруулсан байна.
Тухайн үед Д.Батдэлгэр ээжийнхээ амины сууц болох гуравдугаар хорооллын гурван өрөө байрыг 20 сая төгрөг, дүү Д.Бат-Эрдэнийн хоёр өрөө байрыг 15 сая төгрөгийн банкны зээлд барьцаалсан байжээ. Харин Д.Нямхүү гурван өрөө байрыг нь 26 сая, хоёр өрөө байрыг нь 17 сая төгрөгөөр зээлээс чөлөөлсөн аж.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа гурван өрөө байраа эргүүлэн авах гэхэд Д.Нямхүү Д.Батдэлгэрээс 26 сая биш 70 сая төгрөг нэхжээ. Өөрөөр хэлбэл дээр нь нэмж 44 сая төгрөг өгөхийг шаарджээ. “Хэрэв чи энэ мөнгөө өгч чадахгүй бол хуулийн байгууллагаар яваад ч нэмэргүй” хэмээн сүрдүүлжээ.
Ингэж Д.Батдэлгэр түүнд залилуулсанаа мэдэж, шүүхэд хандсан боловч хэргийг анхан шатны шүүхээс “зээл чөлөөлөөгүй байрыг худалдан авсан” гэх үндэслэлээр Д.Нямхүүгийн талд шийдвэрлэжээ. Ингээд Д.Батдэлгэр давж заалдсан боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, зээл чөлөөлсөн болохоос худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэх шийдвэрийг гаргажээ.
Улмаар Д.Нямхүү нар Улсын Дээд шүүхэд хандсанаар хэргийн оролцогчдод шүүх хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хурал хийсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөлд шийдвэр гаргасан ажээ. Өөрөөр хэлбэл, хохирогчид шүүх хурлын товыг зарлаагүй байж 70 сая төгрөгийн орон сууцаа 28 сая төгрөгөөр худалдсан хэмээн байж боломгүй шийдвэр гаргасан гэнэ. Түүнчлэн тус гэрээнд хуурамч гарын үсэг зурсан нь илт байхад хохирогчийн гарын үсэг мөн гэж үзжээ.  Ийн хохирогч Д.Батдэлгэр өөрийн талд нааштай шийдвэр гаргуулж чадалгүй явсаар өнөөдрийг хүргэжээ.
Одоогоор хохирогч дээвэр, туурга нь навсархай гэрт амьдарч байгаа бөгөөд арга мухардаад буй аж. Д.Батгдэлгэр түүнд залилуулсан минь үнэн байтал хууль, шүүхийн байгууллагууд түүний талд шийдвэр гаргасаар байгаад ихээхэн гомдолтой байгаагаа нулимс дуслуулан ярьсан бөгөөд “Д.Нямхүүгийн тухай хэлсэн үг минь худлаа байвал эрүүгийн хариуцлага хүлээсэн ч чадна” гэж хэлсэн юм. Мөн ажил албатай иймэрхүү этгээдүүдэд итгэж болмооргүй байдгийг ч бусдад сануулж байв.
“Мөнгө цагаан, нүд улаан” гэж муухай ч юм даа, ядарч яваа нэгнээ ингэж залилчихаад юу ч болоогүй мэт алхаж байх…  Энэ ардчилсан гэх нийгэмд чинь шудрага ёс гэж байна уу?

Э.ЗЭС

ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN

 

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …