Beautiful brunette woman removing makeup from her face

Гоё, булбарай арьстай болоход будаа тустай

Гайхалтай гоё, толигор сайхан арьстай болохыг хүсвэл цагаан будаа хэрэглээд үз. Цагаан будаа бол маш сайн антиоксидант, бас шингээгч. Цагаан будаа илүүдэл шингэнийг гадагшлуулж, арьсанд хортой бүхнийг шингээж авдаг. Гоо сайханд цагаан будааны гурил хэрэглэдэг, үүний тулд цагаан будаагаа кофе нунтаглагчид хийж буталж нунтаглана.

Тэжээлийн маск
Цагаан будааны гурилаас 2-3 цайны халбагыг авч 1 хоолны халбага ургамлын тос, 1 цайны халбага нимбэгийн шүүстэй холино. Нүүрэндээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар зайлна.

Скраб бэлдэх
Цагаан будааны гурилаас 2-3 цайны халбага авч 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага бүлээн устай холино. Холимгийг нүүрэндээ түрхээд 10-15 минут иллэг хийнэ. Дараа нь скрабаа зайлж арилгана.

Биеэ арчлах
Цагаан будааны гурил ба нунтагласан кофег адил хэмжээгээр авч сүү нэмэн цөцгий шиг холимог болгоно. Биедээ энэ холимгийг түрхэж 10-15 минутын дараа зайлж угаана. Үүнийг нэг удаа хэрэглэсэн тохиолдолд шүршүүрт орохдоо элдэв саван, гелийг бүрмөсөн мартана. Яагаад гэвэл, ийм холимог таны арьсыг залуужуулж, гоё булбарай зөөлөн болгоно.

Хөлний маск
1 стакан цагаан будааг 3 литр усанд чанаж болгоно. Будаа чанасан усаа бүлээн болтол хөргөөд хөлөө дүрнэ. Ийм ус таны хөлийн арьсыг чийгшүүлж яг нялх хүүхдийнх шиг гоё, булбарай зөөлөн болгоно.

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …